- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 183
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 4.2, 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 12 дахь хэсэг нэмсүгэй:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
12. Бусад | ||||||
55 | Төрийн тусгай хамгаалалтын газарт материал илрүүлэгч рентген төхөөрөмж нийлүүлэх | Олон улсын болон дотоодын стандарт, цацрагийн аюулгүй байдлын шаардлага хангасан 31 ширхэг 50*65 тунел, 2 ширхэг 100*100 хэмжээ бүхий материал илрүүлэгч рентген төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, сургалт явуулах | Тоног төхөөрөмж нийлүүлэх- суурилуулах -шилжүүлэх | Материал илрүүлэгч рентген төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, сургалт явуулах | Судлан шийдвэрлэх | Шууд гэрээ байгуулах |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдүүдтэй хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A

