- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГ, СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГ, СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2, 11.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барихад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраад даалгасугай.
3. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
