A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 8 дахь хэсгийн 47.6 дахь заалтын "Концессын зүйлийн нэр", "Концессын зүйлийн тодорхойлолт" гэсэн баганууд дахь "эмнэлгийн барилгын ажлыг дуусган менежментээр ашиглах төсөл" гэснийг "эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл" гэж, мөн заалтын "Концессын төрөл" гэсэн баганын "Барих-шилжүүлэх" гэснийг "Дэд бүтцийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх" гэж, мөн заалтын "Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ" гэсэн баганын "эмнэлгийг барьж дуусгах, менежментээр ашиглах, шилжүүлэх" гэснийг "эмнэлгийн барилгыг барьж дуусган, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолд заасан "эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих" төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ