- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 42-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 228
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2015 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-ын 37 дахь заалтын "Төсөвт өртөг" гэсэн хэсгийн "2,966.7" гэснийг "2,866.7" гэж, мөн заалтын "2015 онд санхүүжих дүн" гэсэн хэсгийн "1,483.3" гэснийг "1,383.3" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу төсөвт өртгийн дүн нь өөрчлөгдсөн төсөл, арга хэмжээний зөрүү болох 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг 2015 оны улсын төсөвт урьдчилан тооцож тусгах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяа газрын засварт зориулан зарцуулахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Эрүүл мэндийн сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
