A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 201

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 10 дахь заалтад "Гааль, татварын ерөнхий газар 184" гэснийг "10. Гааль, татварын ерөнхий газар 204" гэж өөрчилсүгэй.

2. Гааль, татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан 2016 онд нэмж шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, 2017 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ