A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 205

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 189 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Байгаль хамгаалах сангийн зохион байгуулалт"-ын 2.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.3. Зөвлөл нь байгаль орчин, санхүү, төсөв, гадаад хэрэг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2. Мөн хавсралтын 2.2 дахь заалтын "9 хүртэл" гэснийг "11 хүртэл" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ