- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 84-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 210
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын 2 дахь заалтын "ажлыг гүйцэтгэх" гэсний дараа ", Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд цементийн үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмж угсралт, туршилт, тохируулгын ажил" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
