- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 209
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад 2016 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрсүгэй.
2. "Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181 дүгээр тогтоолын хавсралтад заасан "Чайна жиангсу жианда констракшн" компанийн 319, "Чайна хуаши энтерпрайзиз" ХХК-ийн 534, "Эйч Кэ Би интернэшнл холдинг" ХХК-ийн 400 гадаадын ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлж, "Си Жи Жи Си Монголиа" ХХК-ийн 232 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
