- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсгийн 246 дахь заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
