- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 61.1, Төсвийн тухай хуулийн 10.1.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төв байгуулан ажиллуулсугай.
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийн үйл ажиллагааны зардалд 2016 онд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан санхүүжүүлж, 2017 оноос үйл ажиллагааны орлогоос нь санхүүжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
