- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 172-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 217
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 4 дүгээр зүйлд дор дурдсан заалт нэмсүгэй:
"4.1.56. Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр"
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
