- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 189-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулгатай 4-6 дахь заалт нэмсүгэй:
№ |
Код
| Барааны нэр, төрөл | Импортлогч хуулийн этгээд |
| |||
4 |
8703.24.61 |
Nissan Partol-Y62 (100 ширхэг) |
"Моннис Моторс" ХХК (Улсын бүртгэлийн дугаар: 9011272059, РД:5446139) |
5 |
8703.23.34 |
Nissan Teana-Y62 (120 ширхэг)
| |
6 |
8702.90.90 |
Nissan Urvan микроавтобус (30 ширхэг)
|
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A

