A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2004 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 163

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү нормыг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар/Б.Бямбажав/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын комиссын "Барилга угсралтын ажлын нормуудыг батлах тухай 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 3.01.05-90/-ийн 1-7 дугаар хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

ХББОСС-ын Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг шинэчлэн батлах тухай 125 дугаар тушаалаар 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хүчингүй болгосон /ЗХХАУНС 7005/

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-2/2018 дугаар шийдвэрийг үндэслэн "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм" /бнбд 12-02-24/-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Батлагдсан барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Т.Пүрэвхатан/-т, барилгын норм, дүрмийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд зохих журмын дагуу бүртгүүлэхийг Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 163 дугаар тушаал, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/-ийг дээр дурдсан барилгын норматив баримт бичгүүдийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Ж.БАТСУУРЬ