A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМ БОЛОН ТЕХНИКИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

НОРМ БОЛОН ТЕХНИКИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

"Авто замын тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг гүйцэтгэх хугацааны норм" /БНД 80-04-15/-ыг нэгдүгээр хавсралтаар , "Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын зохион байгуулалтын техникийн дүрэм" /УББ 13-202-15/-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан норм ба техникийн дүрмийг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр эхлэн мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавж ажиллахыг Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Жаргал/-т тус тус даалгасугай.

3. "Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг гүйцэтгэх хугацааны норм" /БНбД 80-04-15/, "Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын зохион байгуулалтын техникийн дүрэм" /УББ 13-202-15/-ийг "Зам,тээврийн салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан"-аас хэвлэн олшруулж, түгээхийг тус сагийн Удирдах зөвлөл /Ю.Өлзийжаргал/-д үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гаргсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2000 оны 106 дугаар тушаалаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийн засварарчлалтын ажлын нормативт хугцаа тогтоох журам" БНбД 80-04-00, "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам" УББ 13-202-00-ыг хүчингүйд тооцсугай.

САЙД М.ЗОРИГТ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3632 дугаарт бүртгэв.