- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 215
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
"Болзол батлах тухай" Улсын Их Хурлын 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2018 оны 23-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Батлан хамгаалахын сайд Ц.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
