- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 225
Улаанбаатар хот
ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.
2. Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 99
Улаанбаатар хот
ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр шинэчлэн баталсугай.
2. Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 225 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
