A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт"-ын "3. Цагдаагийн гэрээт хамгаалалт (түр)-д байх обьект" гэсэн хэсэгт "3. "Чингис хаан" олон улсын нисэх буудал (нийтийн эзэмшлийн бүсэд нийтийн хэв журам хамгаалах нэгж)" гэж нэмсүгэй.

2. "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад авсантай холбогдуулан 2016 онд шаардагдах зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ