A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ /Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага" (Acid Deposition Monitoring Network in East Asia)-д Монгол Улс гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 73 дахь заалт нэмсүгэй:

"73. Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага -БОНХАЖЯ"

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ