A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, ТОЙРГИЙН МАНДАТЫН ТОО, ДУГААР, НУТАГ ДЭВСГЭР, ТӨВИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, ТОЙРГИЙН МАНДАТЫН ТОО, ДУГААР, НУТАГ ДЭВСГЭР, ТӨВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 76 тойрог байгуулсугай.

2.Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сумдыг Говьсүмбэр аймагтай; Нийслэлийн Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороотой; Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороотой; Багануур дүүргийн 1 дүгээр хороог Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороотой; Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороог Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороотой; Багануур дүүргийн 3 дугаар хороог Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороотой; Багануур дүүргийн 5 дугаар хороог Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороотой тус тус нэгтгэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгосугай.

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог хавсралтаар баталсугай.

4.Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД