- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСЧЛЭЛИЙН НЭГДСЭН КОД БАТЛАХ ТУХАЙ /ЕС-ын 2017 оны 80-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
БҮСЧЛЭЛИЙН НЭГДСЭН КОД БАТЛАХ ТУХАЙ /ЕС-ын 2017 оны 80-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/
1. Шуудангийн тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн "Монгол Улсын бүсчлэлийн нэгдсэн код"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Бүсчлэлийн код олгож, мэдээллийн сан байгуулан ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Балгансүрэн)-нд даалгасугай.
3. Бүсчлэлийн нэгдсэн код нэвтрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болгосугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Шуудангийн нэгдсэн код батлах тухай" Ерөнхий сайдын 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр захирамж, "Бүсчлэлийн код батлах тухай" Ерөнхий сайдын 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 99 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
