- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 233
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 2016 онд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын байгууллага, гадаад, дотоодын зээл, тусламж, холбогдох төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг харьяа нутаг дэвгэртээ зохион байгуулж дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
