A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 242

Улаанбаатар хот

ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ, САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, 40.5, 41.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 2 дугаар хавсралт, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 3 дугаар хавсралт, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 4 дүгээр хавсралт, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 5 дугаар хавсралт, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлалыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативт зардлыг батлагдсан аргачлалын дагуу санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт, 3 дугаар хавсралтын 1 дэх заалт болон 2 дахь заалтын "Ерөнхий боловсролын сургууль" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР