- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.
/Энэ зүйлд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.
/Энэ зүйлд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна.
/Энэ зүйлд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4 дүгээр зүйл. Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийн дугаарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар "6" гэж өөрчилсөн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
