- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 263
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 247, 248дахь заалт нэмсүгэй:
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
247 |
Нисэхийн арын товчооноос шинэ авто худалдааны цогцолбор хүртэлх авто зам дагуу Туул гол дээр 310.2 у/м гүүр, Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэлх 3.6 км авто зам барих төсөл |
Нисэхийн арын товчооноос шинэ авто худалдааны цогцолбор хүртэлх авто зам дагуу Туул гол дээр 310.2 у/м гүүр (Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо), Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэлх 3.6 км авто зам (Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо) барих |
Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх |
Батлагдсан зураг төслийн дагуу гүүр, авто замыг барих |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
248 |
Нарантуул олон улсын худалдааны төвийн гүүрэн гарц барих төсөл |
Нарантуул олон улсын худалдааны төвийн гүүрэн гарц (Баянзүрх дүүрэг) барих |
Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх |
Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарц барих |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
