- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 262
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хамтарсан хорооны монголын талын бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "Дарга-Аж үйлдвэрийн сайд" гэснийг "Дарга-Гадаад хэргийн сайд" гэж, "Нарийн бичгийн дарга-Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн, Гаалийн ерөнхий газрын мэргэжилтэн" гэснийг "Нарийн бичгийн дарга-Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A
