- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 273
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын дор дурдсан хэсэгт дараах агуулгатай заалт нэмсүгэй:
1/ 1 дэх хэсэгт 724, 725 дахь заалт:
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
724 |
Шинэ 1А цогцолбор хорооллын гаднах инженерийн шугам сүлжээний өргөтгөл төсөл |
Орхон аймгийн Баян-Өндөр сумын шинэ 1А хорооллын гаднах инженерийн шугам сүлжээний 35/6 кВ-ын 2*25мВА дэд станцыг өргөтгөх |
Барих-ашиглах-шилжүүлэх |
Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх |
Шаардлагагүй |
Уралдаант шалгаруулалт явуулах |
725 |
Төв цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлах төсөл |
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлах |
Барих-ашиглах-шилжүүлэх |
Төв цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх |
Шаардлагагүй |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2/ 2 дахь хэсэгт 249-2411 дэх заалт:
249 |
Чойбалсан хот-Хавирга хилийн боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам барих төсөл |
Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавирга хилийн боомт хүртэл 124.5 км хатуу хучилттай авто зам барих |
Барих-шилжүүлэх |
Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, шилжүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2410 |
Яармагийн товчооноос Жаргалантын ам хүртэлх 3.1 км сайжруулсан шороон зам, 0.3 км хатуу хучилттай авто зам, Чингисийн хүрээ жуулчны баазад байрлах 400 автомашины зогсоол барих төсөл |
Улаанбаатар хотын Яармагийн товчооноос Жаргалантын ам хүртэлх 3.1 км сайжруулсан шороон зам, 0.3 км хатуу хучилттай авто зам, Чингисийн хүрээ жуулчны баазад байрлах 400 автомашины зогсоол барих |
Барих-шилжүүлэх |
Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, шилжүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Шууд гэрээ байгуулах |
2411 |
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоогийн голын 27 у/м төмөр бетон гүүр барих төсөл |
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоогийн голын 27 у/м төмөр бетон гүүр барих |
Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх |
Гүүрийн зураг төсөл боловсруулах, гүйцэтгэх, санхүүжүүлэх, шилжүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газар (С.Жавхланбаатар)-т, хэлэлцээ хийх ажлыг удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
