- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 274
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1, 17.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "Уралдаант шалгаруулалт явуулах" гэснийг "Шууд гэрээ байгуулах" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, гэрээ байгуулах ажлыг зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
