A

A

A

Бүлэг: 1979

2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/97 дугаар захирамжаар хүчингүй болсон.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Дугаар 245 Ховд

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их хурлын 2003 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн 3.2.1.4 дэх заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 227 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын "а", "ж" хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төр засгийн бодлого шийдвэрийг хэргжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор 7 хоног бүрийн "баасан гарагт" дэлгүүр, нийтийн хоолны газруудаар бүх төрлийн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосугай.

2.Дэлгүүр, баар, нийтийн хоолны газруудад архи, согтууруулах ундааг Баасан гаргигт худалдан борлуулахгүй, хэрэглэхгүй байлгах талаар хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн газрын /П.Оростогоо/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Батцэнгэл/, Стандарчилал хэмжил зүйн хэлтэс /Х.Отгонбаяр/, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүндэтгэн дээрх өдрүүдэд арих, согтууруулах ундааны зүйл, тамхи худалдаж авахгүй, хэрэглэхгүй байж цаашид архи, согтууруулах ундаа, тамхины худалдааг аль болох цөөрүүлэхийг тухайн бизнес эрхлэгчдэд тус тус уриалсугай.

4.Энэ захирамжийн биелэлтийн явцад хяналт тавьж, улирал тутам танилцуулж байхыг Хууль зүйн хэлтэс /Б.Алтанбадралт/-т даалгасугай.

5.Захирамж батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

6.Захирамжийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВАА

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/97

Ховд

Захирамж хүчингүй болгох тухай

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол улсын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын "Хамгаалалтын болон эрүүл ахуй бүсийн дэглэм тогтоох тухай" 2005 оны 63, "Журам шинэчлэн тогтоох "2010 оны 245 дугаар захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Захирамж хүчингүй болсон тухай холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг Хууль зүйн хэлтэс /Б.Алтанбадралт/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВАА