- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 278
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Төрийн албаны тухай хуулийн 7.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий 8 дугаар хавсралт нэмсүгэй:
Хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан тушаалын ангилал, зэрэглэл
Төрийн захиргааны албан тушаалын ангилал |
Тухайн ангилалд хамаарах төрийн захиргааны албан тушаал, тэдгээртэй адилтгах албан тушаал |
Тухайн ангилалд хамаарах албан тушаалын товч тодорхойлолт |
Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл |
Төрийн захиргааны албан тушаалын нэр |
А |
1 |
2 |
3 |
4 |
Ахлах түшмэл |
Яамны тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаал |
Хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг албан тушаал |
ТЗГ-4 |
Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга |
Төвийн үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал |
ТЗГ-3 |
Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн тасгийн дарга |
||
Дэс түшмэл |
Яамны мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаал |
Байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг албан тушаал |
ТЗГ-2 |
Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ахлах мэргэжилтэн |
ТЗГ-1 |
Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн |
2. Мөн тогтоолын 1 дүгээр зүйлийн "төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг 7 дугаар хавсралтын" гэсний дараа "хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг 8 дугаар хавсралтын" гэж нэмсүгэй.
3. Энэ тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A

