A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 289

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 181 дүгээр хавсралтаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Хөдөлмөрийн сайд

Гишүүд: -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын мэргэжлийн сүү үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга

-Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН