A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 299

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр эрхлэх, ур чадварын дадлагажигчаар Монгол Улсаас ажиллах хүч гадаад улсад илгээх үйл ажиллагааг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэг бүхий "Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яамны дэргэд байгуулсугай.

2. "Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааг батлагдсан орон тооны хязгаар, төсөвтөө багтаан эхлүүлж, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлан мөрдүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН