A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 312

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-10-ны өдрийн 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 6.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2016 оны 252 дугаар тогтоолоор баталсан "Сайн хашаа" хөтөлбөрийг 1 дүгээр, ""Сайн хашаа" хөтөлбөрийн зээлийн ерөнхий журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР