- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ю.Цэдэнбал/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 333
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
/Энэ заалтыг ЗГ-ын 2016-8-31-ний өдрийн 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, шаардагдах хөрөнгийг Сангийн яамаар хянуулж шийдвэрлүүлэхийг Зохион байгуулах комисст даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A