- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Хууль тогтоомж/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 59
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал"-ыг 1 дүгээр, "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал"-ыг 2 дугаар, "Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал"-ыг 3 дугаар, "Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал"-ыг 4 дүгээр, "Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал"-ыг 5 дугаар, "Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал"-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг Хууль тогтоомжийн тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A