A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4.1.2, 5.1.8, 7, 12, 13 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ""Сайн оюутан" хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн ерөнхий журам"-ын 2.3.3, 3.4.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

a) "2.3.3. хугацаа (жил): цалин, тэтгэврийн зээлийн дуусах хугацаагаар." б) "3.4.2. зээлийг банкнаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө авсан байх;"

2. Мөн журмын 3.6.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР