A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн терроризмтэй тэмцэх хорооны Гүйцэтгэх зөвлөлийн Ажлын хэсгийн 2014 оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын тайлан "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 1373 (2001) дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зөвлөмж"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 1373 (2001) дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга Б.Хурцад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН