A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 307

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын дараах хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 2 дахь хэсэгт 2412 дахь заалт:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

2412

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвийг улсын чанартай авто замтай холбох 7 км хатуу хучилттай авто зам төсөл

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвийг улсын чанартай авто замтай холбох 7 км хатуу хучилттай авто зам барих

Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх

Авто замын зураг төсөл боловсруулах, гүйцэтгэх, санхүүжүүлэх, барих, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

2/ 5 дахь хэсэгт 409 дэх заалт:

409

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн "Дархан" дэд станцын өргөтгөл, шинэчлэл төсөл

Дархан дэд станцын хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл хийх

Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-барих-шилжүүлэх

220/110/35 кВ-н "Дархан" дэд станцын хүчин чадлыг 2*200 МВа болгон өргөтгөх, 220, 110 кВ-ын төмөр анкерт ЦДАШ барих, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд 220/110/6 кВ-ын 2*125 МВа-ын хүчин чадалтай дэд станц шинээр барих

Судлан

шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

3/ 7 дахь хэсэгт 4648 дахь заалт:

4648

Завхан аймгийн Баянхайрхан сумын сургуулийн барилга, спорт заалын хамт барих төсөл

Завхан аймгийн Баянхайрхан сумын 160 суудалтай сургуулийн барилга, спорт заалын хамт барих

Барих-шилжүүлэх

Завхан аймгийн Баянхайрхан суманд 160 суудалтай сургуулийн барилга, спорт заалын хамт барих, шилжүүлэх.

Улсын төсөв

Уралдаант шалгаруулалт явуулах

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ