- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 142-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 248
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 142 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй:
№ |
Код |
Барааны нэр, төрөл |
Импортлогч хуулийн этгээд |
| |||
2 |
8705.90.00 |
Киа К2700 (Kia K2700) (Түргэн тусламжийн автомашин 10 ширхэг) |
"Киа Моторс Монгол" ХХК (Улсын бүртгэлийн дугаар: 9011241138, РД: 5428181) |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A

