- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 297
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын дор дурдсан хэсэгт дараах агуулгатай заалт нэмсүгэй:
1/ 7 дахь хэсэгт 4648дахь заалт
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
7. Боловсролын төслүүд |
||||||
4648 |
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн спорт заал, урлагийн заал, цайны газрын барилга төсөл |
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн спорт заал, урлагийн заал, цайны газрын барилга барих, шилжүүлэх. |
Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх |
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн спорт заал, урлагийн заал, цайны газрын барилга барих. |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2/ 10 дахь хэсэгт 531 _#дэх заалт |
||||||
531 |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх Оюутолгойн уурхайгаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 5 дугаар зөрлөгтэй холбогдох нийт 41 км төмөр зам, дагалдах бүтэц, 5 дугаар зөрлөгийн өргөтгөл, ачиж буулгах терминал, өртөөний барилгын ажил төсөл |
Оюутолгойн уурхайгаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 5 дугаар зөрлөгтэй холбогдох нийт 41 км төмөр зам, дагалдах бүтэц, 5 дугаар зөрлөгийн өргөтгөл, ачиж буулгах терминал, өртөөний барилга барих ашиглах шилжүүлэх. |
Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх |
Оюутолгойн уурхайгаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 5 дугаар зөрлөг рүү холбогдох нийт 41 км төмөр замыг дагалдах бүтэц, 5 дугаар зөрлөгийн өргөтгөл, ачиж буулгах терминал, өртөөний хамт барих. |
Шаардлагагүй |
Уралдаант шалгаруулалт явуулах |
3/ 11 дэх хэсэгт 56 дахь заалт |
||||||
56 |
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд техникийн иж бүрэн шинэчлэл хийх төсөл |
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд техникийн иж бүрэн шинэчлэл хийж хүлээлгэн өгөх. |
Шинэчлэн сайжруулах-тоног төхөөрөмж суурилуулах-шилжүүлэх |
Техникийн иж бүрэн шинэчлэл хийх. |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд концессын зүйлийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
