A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 348

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 15.3.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотод зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд III байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах 9.0 (есөн) сая төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР