- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 340
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсгийн 2410 дахь заалтын "Концессын зүйлийн тодорхойлолт" гэсэн баганын "3.1 км сайжруулсан шороон зам, 0.3 км хатуу хучилттай авто зам," гэсний дараа "нийт 3.4 км авто замыг хатуу хучилттай болгон шинэчлэн сайжруулах," гэж нэмсүгэй.
2. Мөн заалтын "Концессын зүйлийн нэр" гэсэн баганын "3.1 км сайжруулсан шороон зам, 0.3 км хатуу хучилттай авто зам" гэснийг "3.4 км хатуу хучилттай авто зам" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
