A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:

1. Д.Мөнх-Эрдэнэ -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга;

2. Н.Отгонбаяр -Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч;

3. Ж.Алтантуяа -Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний хэлтсийн дарга;

4. Р.Дэжид -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга;

5. Ё.Манлайбаяр -Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал;

6. Н.Нарангэрэл -Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга;

7. Т.Бат-Өлзий -Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга;

8. С.Намжилмаа -Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн;

9. С.Ганбямба -Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт-Улсын дайчилгааны хэлтсийн дарга;

10. Ю.Доржпагма -Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн;

11. Г.Бурмаа -Нийслэлийн Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;

12. Б.Лхагвасүрэн -Зам, тээврийн яамны ахлах мэргэжилтэн;

13. Ж.Дэмчигсүрэн -Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн;

14. Б.Алтанжаргал -Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга;

15. Г.Нарангэрэл -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

16. Н.Ариунболд -Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

17. Ж.Осгонбаатар -"ДЦС-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал;

18. Д.Нарангэрэл -Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Шуурхай удирдлагын албаны дарга;

19. Б.Цогтгэрэл -Монгол Улсын сайдын Ажлын албаны дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ