- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 347
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 25.4, Улсын Их Хурлын 2011 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгох талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай:
а) гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газартай хамтран зохион байгуулж, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх;
б) боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг архивын хууль тогтоомжид заасан журамд нийцүүлэн тогтоох.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A