A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 352

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 192-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсонтой холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэн батлагдах хүртэлх хугацаанд "Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 65 дугаар тогтоолын "Дарга: -Монгол Улсын Шадар сайд" гэснийг "Дарга: -Нийслэлийн Засаг дарга" гэж өөрчилж, мөн тогтоолын "Орлогч дарга: -Нийслэлийн Засаг дарга" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ