- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 3
Улаанбаатар хот
ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам:
(Засгийн газрын 2020 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1.Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.Төрийн захиргааны удирдлагын газар (уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй); /ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй);
4. Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;
5.Ойн бодлого зохицуулалтын газар;
6.Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар (усны нөөцийн хэлтэс, сав газрын удирдлагын хэлтэстэй);
7.Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;
8.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
9.Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газар. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор нэмсэн/
б/Батлан хамгаалах яам:
(Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1.Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэстэй);
2.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);
3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (материал хэрэгслийн хангамжийн хэлтэстэй);
4.Гадаад хамтын ажиллагааны газар;
5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар "(батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтэстэй)
(Засгийн газрын 2018 оны 302 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
в/ Гадаад харилцааны яам:
1. Бодлого, төлөвлөлтийн газар (орчуулгын албатай);
2. Хөрш орнуудын газар;
3. Европын газар;
4.Ази, Номхон далайн орнуудын газар;
5.Америк, Ойрхи дорнод, Африкийн газар;
6.Олон талт хамтын ажиллагааны газар;
7.Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар;
8.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүү, эдийн засгийн хэлтэс, гадаад харилцааны төв архивтай);
9.Олон улсын гэрээ, эрх зүйн газар (хүний эрхийн хэлтэс, хилийн хэлтэстэй);
10.Консулын газар;
11.Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар;
12.Дипломат ёслолын газар;
3.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
г/ Сангийн яам:
(Засгийн газрын 2022 оны 76 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (төсвийн нэгтгэлийн хэлтэс, төсвийн орлогын хэлтэс, төсвийн зарлагын хэлтэстэй);
2. Эдийн засгийн бодлогын газар (макро эдийн засгийн бодлогын хэлтэс, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй);
3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;
4. Санхүүгийн бодлогын газар (санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтэс, өрийн удирдлагын хэлтэстэй);
5. Төсвийн хөрөнгө оруулалтын газар;
6. Хөгжлийн санхүүжилтийн газар (зээл, тусламжийн бодлогын хэлтэстэй);
7. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);
8. Төрийн сангийн газар (санхүүжилт, тайлан, бүртгэлийн хэлтэс, төлбөр, тооцооны хэлтэстэй);
9. Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, санхүүгийн хяналт, шалгалтын хэлтэстэй);
10. Хууль, эрх зүйн газар (худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэстэй).
д/ Хууль зүй, дотоод хэргийн яам:
(Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1. Хууль зүйн бодлогын газар (захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэстэй);
2. Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар;
(Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
3. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
(ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161-р тогтоолоор хассан)
4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
6.Санхүү, хөрөнгө оруулалтын газар.
(Засгийн газрын 2017 оны 161 дүгээр тогтоолоор нэмэлт орсон бөгөөд Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
е/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам:
/ Засгийн газрын 2020 оны 231 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтэс, нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй); Засгийн газрын 2018 оны 110 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 90 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
2. Хүн амын хөгжлийн газар (хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, жендэрийн үндэсний хорооны ажлын албатай); (Засгийн газрын 2018 оны 110 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй); (Засгийн газрын 2020 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хөдөлмөр эрхлэлтийн хэлтэстэй); (Засгийн газрын 2018 оны 110 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5. Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэстэй);
6. Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэстэй);
7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
8. Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Засгийн газрын 2018 оны 110 дугаар тогтоолоор нэмсэн)
9. Санхүү, хөрөнгө оруулалтын газар. (Засгийн газрын 2020 оны 90 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
ж/ Барилга, хот байгуулалтын яам: (Засгийн газрын 2016-8-3-ны өдрийн 13 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2020 оны 104 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);
3. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
4. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
5. Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
7. Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. /ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 216-р тогтоолоор нэмсэн/
з/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам: /Энэ хэсгийг ЗГ-ын 2017 оны 206-р тогтоолоор өөрчлөн найруулсан. Засгийн газрын 2019 оны 447 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1. Дээд боловсролын бодлогын газар;
2. Ерөнхий боловсролын бодлогын газар;
3. Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар;
4. Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (инновацийн хэлтэстэй);
5. Соёл, урлагийн бодлогын газар;
6. Биеийн тамир, спортын бодлогын газар;
7. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй); (Засгийн газрын 2019 оны 161 дүгээр тогтоолоор өөрчилсөн)
8. Гадаад хамтын ажиллагааны газар; (Засгийн газрын 2019 оны 161 дүгээр тогтоолоор өөрчилсөн)
9. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (үйлдвэрлэлийн хэлтэстэй);
10. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
и/ Зам, тээврийн хөгжлийн яам: /Засгийн газрын 2016-8-3-ны өдрийн 13 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2021 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, стандарт, нормативын хэлтэс, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албатай); Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 358 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй)
3. Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (замын ашиглалт, засварын хэлтэстэй);
4. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (тээвэр зохион байгуулалтын хэлтэстэй); /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор нэмэлт орсон/
5. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (далайн ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);
6. Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар; (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 358 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1. Уул уурхайн бодлогын газар;
7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (зам, тээврийн хяналтын хэлтэстэй).
к/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам: (Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Геологийн бодлогын газар;
3. Түлшний бодлогын газар;
4. Хүнд үйлдвэрийн бодлогын газар (техник, технологийн хэлтэс, металл бус үйлдвэрлэлийн хэлтэстэй);
5. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);
6. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
л/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: (Засгийн газрын 2020 оны 50 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
(Энэ дэд заалтад Засгийн газрын 2016 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 187 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд Засгийн газрын 2019 оны 180 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
л/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
1.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);
2.Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;
4.Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (малын генетик нөөцийн хэлтэстэй);
5.Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтэстэй);
6.Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар;
7.Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (худалдаа, нийтийн хоолны хэлтэстэй);
8.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газар;
9.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
м/ Эрчим хүчний яам:
/ Энэ заалтыг Засгийн газрын 2016-8-3-ны өдрийн 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 344 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөн найруулж, Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
1. Бодлого, төлөвлөлтийн газар (сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2. Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газар (дулааны хэлтэс, цахилгааны хэлтэс, түлшний хангамжийн хэлтэстэй);
3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);
4. Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газар (Засгийн газрын 2019 оны 375 дугаар тогтоолоор өөрчилсөн)
н/ Эрүүл мэндийн яам: /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 13-р тогтоолоор өөрчлөлт орсон. ЗГ-ын 2018 оны 58-р тогтоолоор "н" заалтыг хүчингүй болсонд тооцсон/
1. Бодлого, төлөвлөлтийн газар (эдийн засаг, санхүүгийн хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3. Нийгмийн эрүүл мэндийн газар (тандалт шуурхай удирдлагын хэлтэстэй);
4. Эмнэлгийн тусламжийн газар;
5. Эм, үйлдвэрлэл технологийн газар (эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
2. Яамдын орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2016-9-21-ний өдрийн 91 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 233 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 110, 302 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 65 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
3. Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан 2016 оны 8 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг сайд нарт даалгасугай.
4. Яамны газар, хэлтэс, нэгж нь орлогч даргагүй, нэгжүүд болон ажилтнууд нь чиг үүргийн давхардалгүй байхаар яамны үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоол, "Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A