- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 15
Төрийн ордон ,Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:
1/Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
2/Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;
3/Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
4/Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын;
5/Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
6/Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын;
7/Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын;
8/Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
9/Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;
10/Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;
11/Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;
12/Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын;
13/Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын;
14/Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын;
15/Раднаагийн Бурмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;
16/Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын;
17/Дашзэвэгийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын;
18/Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын.
2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
