A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.7 дахь заалт, 14.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361дүгээр зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД