A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, бүтэц батлах тухай /2008.12.24-ны 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

2008.12.24-ны 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц,

үйл ажиллагааны стратеги, бүтцийн

өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх,

бүтэц батлах тухай

2004 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дугаар 236 Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт ёсоор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт ёсоор, Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт ёсоор, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус зөвшөөрсүгэй.

2. Дараахь яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

1/Хууль зүйн бодлогын газар;

2/Зохицуулалт, мэдээлэл, хяналт-шинжилгээний газар /Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй/;

3/Төрийн захиргааны удирдлагын газар /Төлөвлөлт, санхүүгийн хэлтэстэй/;

4/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс.

1/Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газар;

2/Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны газар /Байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааны албатай/;

3/Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;

4/Төрийн захиргааны удирдлагын газар;

5/Ойн бодлого зохицуулалтын хэлтэс;

6/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс;

7/Төсөв, санхүү, аж ахуйн хэлтэс.

1/Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны газар /Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Улсын дайчилгааны хэлтэстэй/;

2/Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Бодлого зохицуулалтын хэлтэс, Санхүүгийн хэлтэстэй/;

3/Төрийн захиргааны удирдлагын газар;

4/Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар.

1/Боловсролын газар /Ерөнхий боловсролын хэлтэс, Мэргэжлийн боловсролын хэлтэстэй/;

2/Соёл, урлагийн газар;

3/Шинжлэх ухаан, технологийн газар;

4/Эдийн засаг, санхүүгийн газар;

5/Мэдээлэл, хяналт-шинжилгээний газар;

6/Төрийн захиргааны удирдлагын газар;

7/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс.

1/Хүн амын хөгжлийн бодлого зохицуулалтын газар;

2/Нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газар;

3/Хөдөлмөрийн зах зээлийн бодлого зохицуулалтын газар;

4/Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;

5/Төрийн захиргааны удирдлагын газар;

6/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс;

7/Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс.

1/Нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийн газар;

2/Үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар /Жижиг, дунд үйлдвэр, технологийн хөгжлийн хэлтэстэй/;

3/Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газар;

4/Геологи, уул уурхайн бодлого зохицуулалтын газар;

5/Төрийн захиргааны удирдлагын газар /Мэдээлэл, хяналт-шинжилгээ,үнэлгээний хэлтэс,Төсвийн удирдлага, санхүүжилтийн хэсэгтэй/.

1/Санхүү, эдийн засаг, удирдлага төлөвлөлтийн газар;

2/Эмнэлгийн тусламжийн газар;

3/Эрүүл мэндийн бодлого, зохицуулалтын газар /Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэстэй/;

4/Төрийн захиргааны удирдлагын газар;

5/Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;

6/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс.

3. Яамдын орон тооны хязгаар, зардлын төсвийн хязгаарыг дор дурдсанаар тогтоосугай:

Д/д

Яам

Орон тооны хязгаар

Урсгал зардлын төсвийн хязгаар /мян.төг/

Үүнээс цалингийн сан /мян.төг/

1

Хууль зүй, дотоод хэргийн яам

74

390989.1

96759.5

2

Байгаль орчны яам

50

236163.3

86459.0

3

Батлан хамгаалах яам

63

436805.7

121551.1

4

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

70

219290.0

98696.3

5

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

48

178304.2

64343.7

6

Үйлдвэр, худалдааны яам

68

373107.2

110415.5

7

Эрүүл мэндийн яам

73

355883.1

130478.1

4. Батлагдсан цалингийн сан, урсгал төсөвтөө багтаан үйл ажиллагаагаа явуулахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.

5. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийг байгуулж, уг төвийн бүтэц, дүрмийг батлан мөрдүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Т.Ганди, төсвийг хянаж өгөхийг Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасугай.