- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 3-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1) 1 дүгээр зүйлийн "ж" дэх заалт:
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 104 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1.1.1 Барилга, хот байгуулалтын яам:
1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);
3. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
4. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
5. Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."
2) 1 дүгээр зүйлийн "и" дэх заалт:
"и/ Зам, тээврийн хөгжлийн яам:
1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, стандарт, нормативын хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3. Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (замын ашиглалт, засварын хэлтэстэй);
4. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
5. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (далайн ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);
6. Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс;
7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (зам, тээврийн хяналтын хэлтэстэй)."
3) 1 дүгээр зүйлийн "л" дэх заалт:
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 180 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
"л/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
1. Бодлого, төлөвлөлтийн газар (санхүүгийн хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
4. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
5. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтэстэй);
6. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
7. Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
8. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."
4) 1 дүгээр зүйлийн "м" дэх заалт:
"м/ Эрчим хүчний яам:
1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, сэргээгдэх эрчим хүчний хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (дулааны хэлтэс, цахилгааны хэлтэстэй);
4. Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (эрчим хүчний нүүрс болон хийн хэлтэстэй);
5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."
5) 1 дүгээр зүйлийн "н" дэх заалт: /ЗГ-ын 2018 оны 58-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/ЗГ-ын 2018 оны 58-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
"н/ Эрүүл мэндийн яам:
1. Бодлого, төлөвлөлтийн газар (эдийн засаг, санхүүгийн хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3. Нийгмийн эрүүл мэндийн газар (тандалт шуурхай удирдлагын хэлтэстэй);
4. Эмнэлгийн тусламжийн газар;
5. Эм, үйлдвэрлэл технологийн газар (эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."
2. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "з" заалтын 2 дахь хэсгийн "бодлогын" гэснийг хассугай.
Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
