A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, Санхүүжилтийн хэлэлцээр (Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл) соёрхон батлах тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд "Бүс нутгийн ложистикийн төв" барьж байгуулахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг "Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд олгосугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.ГАНБАТ